ХААИС-ийн ЭЗБС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал - 2021 болж өнгөрлөө.

Нийтлэгч : .
Огноо: 2021-05-12 10:20:43

ХААИС ЭЗБС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал - 2021

ЭЗБС-ийн “Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал-2021” нь 04 дугаар сарын 28-ний өдөр цахим, meeting хэлбэрээр зохион байгуулагдсан ба эрдэм шинжилгээний бага хуралд нийт 20 гаруй багш судлаачдын хамтарсан 12  илтгэл хэлэлцүүллээ. Ийнхүү хурлын шилдэг илтгэлээр нэр бүхий багш нарын илтгэлүүд  шалгарсан байна. 

1. Багш докторант Д.Кадирбекийн “Бодит салбаруудын өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс: панел өгөгдлийн шинжилгээ” сэдэвт илтгэл тэргүүн байр,

2. Доктор Г.Ганзориг, доктор М.Хишигжаргал, П.Баттулга нарын “Монгол орны ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ" сэдэвт илтгэл дэд байр,

3. Доктор З.Ядмаа, докторант М.Батхуяг, доктор Д.Цэвээннамжил нарын “Монгол улсад суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх арга зүй, загвар” сэдэвт илтгэл гутгаар байранд тус тус шалгарсан байна. 

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн багш докторант нар, шүүгчид оролцогчид та бүхний эрдэм судалгаа, бүтээлийн ажил үйлс нь дүүрэн, үр дүн өгөөж нь арвин байхыг хүсэн ерөөе.

 

Зохион байгуулагч: ЭЗБС-ийн Эрдмийн Зөвлөл