Эдийн засаг, бизнесийн сургууль дээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн баг гаран ажиллах салхийг Статистик, эконометрикийн тэнхим хагалан өөрсдийн хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг хөндлөнгийн шинжээчдээр дүгнүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн юм.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал О. Янжмаагийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/78 тоот тушаалаар ЭЗБС-ийн “Эдийн засаг, статистик” D031103 хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн баг 2021 оны 6 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Статистик, эконометрикийн тэнхим дээр ажиллалаа. Шинжээчдийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Ч. Наранчимэг/Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн доктор, профессор/, гишүүн М. Банзрагч /Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, профессор/, М. Должин/Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн захирал, доктор, профессор/, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ж. Мөнхбилэг нар ажиллаж дүгнэлт, зөвлөмжийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд амжилттай оролцсон Статистик, эконометрикийн тэнхимийн нийт багш нартаа ажлын амжилт хүсье!
Мөн дараагийн ажилттай ажилласан тэнхим бол Хөдөө аж ахуй, Хэрэглээний эдийн засгийн тэнхимийн “Эдийн засаг”хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээч нар 2021 оны 06 сарын 08-10 хүртлэх өдөр ажиллав. Үндэсний шинжээчийн багийн ахлагчаар Л.Оюунцэцэг Sc.D профессор, гишүүнээр Ц.Даваадорж Ph.D профессор, Н.Отгонбаяр Ph.D дэд профессор нар ажилласан юм.