2021 оны 10 сарын 28, 29 ны өдрүүдэд ХААИС-ийн ЭЗБС Оюуны өмчийн газартай (ОӨГ) хамтран “Оюуны өмчийн эрхзүй, үнэлгээ” сэдэвт танхим цахим хосолсон сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт хэлэлцүүлэгт ЭЗБС-ийн багш судлаачдаас гадна ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны болон бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл оролцлоо. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр багш судлаачдад ОӨГ ба ATEН хөрөнгийн үнэлгээний компаний мэргэжилтнүүд зохиогчийн эрхийн эрхзүйн орчин, үнэлгээ хийх арга зүй, үнэлгээний практикт тулгамдсан асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгч, багш нарын асуулт, хариулт, ярилцлага хэлбэрээр хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн дүнд багш судлаачид сэдэвтэй холбоотой олон асуултад хариулт авч, сургалт амжилттай өндөрлөлөө.
![]() | ![]() |