Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Хөдөө аж ахуй хэрэглээний эдийн засгийн тэнхимийн профессор доктор Р.Оросоог “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Санхүүгийн тэнхимийн багш доктор Ж.Бат-Өлзийг “Алтан гадас одон”-гоор шагнуулсанд баяр хүргэж Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

