ХААИС дээр хэрэгжиж байгаа Олон улсын бизнесийн удирдлагын АГРИМБА хөтөлбөр Европын холбооны жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзээс АГРИМБА-Монгол хөтөлбөрийн захирал М.Эрдэнэбаяр гардан авлаа.

ХААИС нь 2011 оноос ЕХ-ны АГРИМБА сүлжээнд нэгдэн орсон. Энэхүү сүлжээг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоон (ICA-Association for European Life Science Universities https://www.ica-europe.info/) дор 1995 онд Вагенингений Их сургууль (Нидерланд), Шотландын ХАА-н коллеж (Их Британи), Коркын Их сургууль (Ирланд), Прагын ХАА-н Их сургууль (Чех), Варшавын ХАА-н Их сургууль (Польш), Дебрецений Их сургууль (Унгар) хамтран байгуулсан. Тус хөтөлбөр нь үүнээс хойш жил ирэх бүр өргөжсөөр эдүгээ Европын Холбоо, АНУ, Зүүн Европын 20 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн сургалтын нэр хүндтэй томоохон сүлжээ болоод байна. ХААИС нь АГРИМБА сүлжээн дэх цорын ганц Азийн их сургууль юм.
ХААИС-ийн Олон улсын АГРИМБА хөтөлбөр