Олон улсын магадлан итгэмжлэлийн хүрээнд Олон улсын Peregrine academy-тай хамтран “Перегрин академийн цахим сургалт болон үйлчилгээ" сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эдийн засаг бизнесийн сургууль зохион байгуулав.
Цахим сургалтад:
- Перегрин академийн Ази номхон далайн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алимаа
- Перегрин академийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Монгол Улсын гавьяат багш В.Алзахгүй
- Перегрин академийн Монгол дахь үйл ажиллгагаа хариуцсан менежер Г.Энхбаяр нар оролцлоо.


Цахим сургалтын агуулга:
- Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд орчин үеийн сургалтын арга хэрэгслийг тусган хэрэгжүүлж буй байдал, туршлага
- Элсэгч, төгсөгчдөөс авах орц, гарцын шалгалт, түүний үр дүнг хөтөлбөр сайжруулалт хэрэглэх боломж
- Бизнесийн стратегийн симуляци (ажил хэрэгч цахим сургалт)
- Багш нарын зөөлөн ур чадвар (soft skill)-ыг үнэлэх, хөгжүүлэх