МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Нийтлэгч : .
Огноо: 2021-11-22 13:04:13

    Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль – Хятад Улсын Тариалангийн их сургуулийн хамтарсан  “Мал аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ” шинжлэх ухаан технологийн төслийн нээлт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болов.

   Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Хятад Улсын талаас Өвөрмонголын Тариалангийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын дэд захирал A Rong, Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга Bao Yin Doureng,  Эдийн засаг, менежментийн сургуулийн захирал Qiao Guanghua болон багш судлаачид
   Монгол Улсын талаас Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг болон багш судлаачид оролцлоо.


   Төсөл 2021-2024 онд хэрэгжих ба төслийн нийт санхүүжилтийн дүн 700.0 сая төгрөг,  Хятад Улсын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сан, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан хамтран санхүүжүүлнэ. 
    Төслийн үр дүнд Монгол-Хятад улсын хил дамнасан цахим худалдааны талбарыг байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлт, ложистик, дэд бүтцийг  харьцуулан судалж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талбар бий болно.