"National Life Daatgal" Амьдралын даатгал ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтлэгч : .
Огноо: 2021-11-23 10:17:53

   2021 он 11 дүгээр сарын 17-ний өдөр Эдийн Засаг Бизнесийн Сургууль нь “Нэйшнл Лайф Даатгал" /Амьдралын даатгал/-ХХК-тай “Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

   Энэхүү санамж бичгийн хүрээнд шинжлэх ухааны аргачлалуудыг ашиглан иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тухайн асуудлуудыг урт хугацааны даатгалаар дамжуулан шийдэхэд иргэдэд бий болох үнэ цэнийг судлах, түүнд шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, ашиглалтыг сайжруулах, оюутнуудын онолын мэдлэгийг бизнесийн салбарт бататгах болон даатгуулагчдын танин мэдэхүйн хэрэгцээг хангах бусад шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.
  “Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь https://www.nlic.mn/ 2007 оноос эхлэн Амьдралын даатгал буюу урт хугацааны даатгалаар мэргэшин ажиллаж ирсэн бөгөөд Иргэн амь насаа алдах, өвдөх, өндөр наслах үед өрхийн орлогыг тасалдахаас хамгаалах, урт хугацааны хуримтлал үүсгэх хэлбэрээр санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх үйлчилгээгээр тэргүүлэх компани болохоор зорин ажилллаж байна.