ЭРДМИЙН ЗЭРЭГ ХҮРТСЭН БАГШ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Нийтлэгч : .
Огноо: 2021-11-22 13:45:42

   Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш доктор Ж.Баттулга ШУТИС-ийн Менежментийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд, Санхүүгийн тэнхимийн багш доктор П.Буяннэмэх Бүгд Найрамдах Хятад Улсын Баруун хойдын Хятадын Хөдөө аж ахуй, ойн их сургуульд, Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш доктор Ө.Амар Бүгд Найрамдах Унгар Улсын Хөдөө аж ахуй их сургуульд тус тус докторын зэргээ хамгаалжээ.

   Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөлийн гишүүд доктор Ж.Баттулга, доктор Ө.Амар, доктор П.Буяннэмэх нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 



   Бэлэг бэлгийн дээд Монгол Улсын XX зууны шилдэг романы цуврал 12 боть, Монгол Улсын Төрийн шагналт зохиол 3 боть номыг дурсгал болгон гардууллаа.