Оюутан цаг бол таны амьдралын цэгийг цааш хэрхэн өрнөх, хэрхэн эргүүлэх зэргийн эхлэл нь болох хамгийн чухал үе. Ажлын талбарт гарахын өмнөх энэ цаг хугацаанд өөрийн сул тал, давуу тал, хөгжүүлэх боломжтой чадвар зэргээ олж нээж, ажиллах ёстой цаг хугацаа юм. Энэхүү уулзалтаар миний бие өөрийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаанаас олж авсан туршлага, сургамж зэрэг оюутан насанд минь тулгарсан бүхий л асуудал, сорилт, боломжуудын талаар залуус та бүхэнтэй нээлттэй хуваалцаж, сонирхсон асуултад тань хариулах болно. 
.jpg)
Уулзалт: 2021 оны 11-р сарын 24-нд 10:30 цагт
Хаана: Эдийн засаг, бизнесийн сургууль 201 тоот танхим