Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулалаа.

Нийтлэгч : .
Огноо: 2022-04-25 16:18:34

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.01.31-ний өдрийн 17 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль зүйн санал, дүгнэлтээ танилцууллаа.

       Ажлын хэсгийн санал дүгнэлт 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн тоо, баримтад тулгуурлан ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрикийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны  сургалт судалгааны төвийн санал дүгнэлтэд үндэслэсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

ХААИС-ийн ЭЗБС-ийн Статистик, эконометрикийн тэнхимийн багш судлаачид болон шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөлдөх уулзалт Баяндөхөм сургалтын цогцолборт болж шүүх байгуулахтай холбогдуулан хийсэн судалгааны дүнтэй танилцсан байна.