ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургуулиас төгсөх дамжааны оюутнууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Career day-2022” нээлттэй өдөрлөг 2022 оны 4 сарын 29-нд болох гэж байна.
Уг өдөрлөгт Монголын Хөдөлмөрийн Биржүүдийн Холбооны гишүүн болох 40 гаруй ажил олгогч байгууллага, компани оролцох юм.
Өдөрлөгийн эхний хэсэгт ажил олгогч байгууллагуудтай төгсөгчдөө шууд ажлын байрт зуучлах болон цаашдаа хамтран хэрэгжүүлэх олон ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. Мөн Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ажил олгогч компанийн төлөөллүүд төгсөх дамжааны оюутнуудад зориулан Бизнесийн салбарт хэрхэн ажиллах, бизнесээ хэрхэн эхлүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар лекц уншина.
Хоёрдугаар хэсэгт ажил олгогч аж ахуй нэгжүүд өдөрлөгт оролцох оюутнуудад ажлын байраа танилцуулж, цагийн болон үндсэн ажлын байрны мэдээллээ өгөх ба цаашлаад ажилд шууд зуучлах боломж бүрдэх тул төгсөх дамжааны оюутнууд болон бусад дамжааны оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Өдөрлөг 2022 оны 04 сарын 29-ний 13:00 цагаас 16:00 цаг хүртэл ЭЗБС-ийн лекцийн №201 тоот танхим болон 2, 3 давхарт зохион байгуулагдана.

