Энэ удаагийн олимпиад нь МУИС-д 2022 оны 04-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан ба ХҮИС, ХААИС, СЭЗИС, ХУИС, УБИС, МУИС, ИЗОУИС- ийн нийт 13 баг оролцосноос ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургуулийн Т.Чимэдцэрэн багштай "Афин" баг, Б.Ичинхорлоо багштай "Асур" багийн багш, оюутнууддаа баяр хүргэе.
Уг олимпиад нь цар тахлын дараах үеийн онцлогийг харуулах мөн энэ оны эхнээс хэрэгжиж буй “Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль”- ийг олон нийтэд таниулах зорилготой “Ковидын дараах амьдралын шинэ хэв маяг ба Хүний Нөөцийн Менежмент” сэдвийн хүрээнд явагдлаа.
Уг олимпиадад:
тэргүүн болон дэд байр СЭЗИС,
3-р байр ХУИС,
4-р байр МУИС,
5-р байр буюу шагналт байр ХААИС-ийн “Асур” шалгарав.
СЭЗИС нь тэргүүн байр, шилжин явах цомын эзэн болсноор ХНМ- ийн XIII олимпиадыг зохион байгуулах үүрэг хүлээлээ.
![]() |
![]() | ![]() |