Монголын оюутны спортын V наадмын Чирлидинг (Хөгжөөн дэмжигч) багийн спортын тэмцээн 4 дүгээр сарын 30-нд МУИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдсан байна. Уг тэмцээнд нийт 12 шилдэг багийн 159 тамирчид оролцсоноос ЭЗБС-ийн Санхүүгийн менежер мэргэжлийн 3-р дамжааны оюутан Г.Хулан ахлагчтай ХААИС-ийн UNICORN баг тамирчид III байр эзлэн ХҮРЭЛ медаль хүртлээ. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын спортын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!