“Career day-2022” ажлын байрны нээлттэй өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.

Нийтлэгч : .
Огноо: 2022-05-06 15:36:19

   ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль нь 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career day-2022” ажлын байрны нээлттэй өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.
   Уг өдөрлөгт 50 гаруй ажил олгогч байгууллага, аж ахуй нэгжүүд оролцож, оюутнуудад  байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг танилцуулахаас гадна цагийн болон үндсэн ажлын байрандаа анкет бөглүүлэн авсан юм.
  Өдөрлөгийн үеэр Монголын топ аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох GREEN GROUP компани, ГАЦУУРТ ХХК, Сэнтрал Экспресс Cи Ви Эс ХК /CU/, Эс Ай Си Эй ХХК /SICA/ компаниудтай оюутан, төгсөгчдөө богино болон урт хугацааны дадлагад гаргах, шууд ажлын байранд зуучлах болон цаашдаа хамтран хэрэгжүүлэх олон ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. 
   Хөтөлбөрт тусгагдсанаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Бизнесийн салбарт их өгөгдлийг ашиглах нь”, НХЭГ-ын Сургалт, судалгааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн Т.Аззаяа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар”, “Century 21 meta” компанийн Гүйцэтгэх захирал Б.Анхболд “Хувийн бизнесээ хэрхэн амжилттай эхлүүлэх вэ?” илтгэлүүдийг тус тус танилцуулсан.

Бидний ажлыг дэмжин оролцсон байгууллага болон оюутан залуустаа ажлын өндөр амжилт хүсье!