Менежментийн Улсын XIV Олимпиадыг 2021 оны 12-р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдож 2022 оны 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Менежментийн Улсын XIV Олимпиадын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Улаанбаатар Их Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Монголын Хүний Нөөцийн Удирдлагын Дээд Сургууль, Сити Их Сургууль, МУИС-ийн Орхон Аймаг дахь салбар сургууль, Дархан Мандах Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Идэр Их Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаас нийт 16 төлөөлөл ирж оролцов.
Тус уулзалтаар Менежментийн Улсын XIV Олимпиадыг Зохион Байгуулах Журам болон Шүүгч, Хяналтын Зөвлөлийн Гишүүдийн Ажиллах Журам зэрэг баримт бичгүүдтэй холбоотой санал, хүсэлтийг нээлттэй хэлэлцэж тодорхой өөрчлөлүүдийг орууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд оролцогчид Менежментийн Олимпиадыг хамгийн шударга, нээлттэй, зохион байгуулалт сайтай жишиг олимпиад болохыг үнэлээд, Менежментийн Улсын XIV олимпиадыг уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.