"GRADUATES' KILL" арга хэмжээ

Нийтлэгч : .
Огноо: 2022-05-24 10:49:43

2022.05.20-ны өдөр ХААИС-ийн ЭЗБСургууль дээр ХААХЭЗ-ийн тэнхимийн доктор Г.Ганзориг багшийн санаачилгаар 2022 оны төгсөгчдөд зориулсан "GRADUATES' KILL" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд зочин илтгэгчээр MMCG компанийн гүйцэтгэх захирал, Монголын Маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бум-Эрдэнэ оролцож “Топ 50 компанийн захирлуудад тулгарч буй бэрхшээл: ТӨГСӨГЧИД АЖИЛД ОРОХОД АНХААРАХ ЗҮЙЛ” сэвдээр илтгэл, танилцуулга хийв.
Арга хэмжээний үеэр Г.Ганзориг багш хувийн зүгээс 2022 онд төгсөлтийн ажил бичсэн оюутнуудын ажлаас Маркетингийн төгсөх ангийн оюутан Ж.Жавзанпагма /Удирдагч багш доктор, проф. Ц.Нансалмаа/-ын “Брэндийн үнэнч байдалд контент маркетингийн үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээлийг “ШИЛДЭГ ТӨГСӨЛТИЙН АЖИЛ”-аар шалгаруулж шагналаа.
ЭЗБС-ийн 9 мэргэжлийн хөтөлбөрийн нийт 158 оюутны төгсөлтийн ажлаас хөтөлбөр тус бүрээс тодорсон шилдэг төгсөлтийн ажлууд:
- Маркетингийн ангийн төгсөгч Ж.Жавзанпагма /Удирдагч багш, доктор, проф. Ц.Нансалмаа/-ын “Брэндийн үнэнч байдалд контент маркетингийн үзүүлэх нөлөө”;
- Нягтлан бодох бүртгэлийн ангийн төгсөгч Э.Лхагвасүрэн /Удирдагч багш Э.Рэгзэндорж/-ийн “Санхүүгийн тайланд залиланг илрүүлэх Фрауд загварыг ашиглах нь”;
- Аялал жуулчлалын маркетингийн ангийн төгсөгч Г.Ганхуяг /Удирдагч багш З.Ундрах/-ийн “Адал явдалт аялалын зах зээлийг хөгжүүлэх нь”;
- Бизнесийн эдийн засгийн ангийн төгсөгч Б.Алтангадас /Удирдагч багш, доктор, проф. Н.Нямаа/-ын “Төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ”;
- Бизнесийн меежментийн ангийн төгсөгч Ц.Одгэрэл /Удирдагч багш, доктор Ц.Гантулга/-ийн “Компанийн стратегийн хувилбаруудыг QSPM матрицын аргаар үнэлэх нь”;
- Эдийн засаг, статистикийн ангийн төгсөгч Ч.Лхагвадулам /Удирдагч багш, доктор Д.Цэвээннамжил/-ын “Солоугийн загварын параметрийн сайжруулалт”;
- Эдийн засаг, математик загварчлалын ангийн төгсөгч Б.Анужин /Удирдагч багш Б.Алтанчимэг/-ийн “Буудайн сортын чанарт үзүүлэх хүчин зүйлийн шинжилгээ”;
- Санхүүгийн ангийн төгсөгч Г.Оюунтуяа /Удирдагч багш, доктор П.Буяннэмэх/-ийн “Үүсмэл санхүүгийн хэрэгслийг ашиглах боломжийн судалгаа”;
- Банкны ангийн төгсөгч А.Түмэнгэрэл /Удирдагч багш, доктор, дэд проф. П.Уранчимэг/-ийн “Банкны хяналт шалгалтын үйл ажиллагаа, ангилал, түүний хэрэгжилт”.

"GRADUATES' KILL" арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэсэн бүтээлч санаачилгатай, чин сэтгэлтэй доктор Г.Ганзориг багшдаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.