2022 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ХААИС-ийн ЭЗБС-ийн 2022 оны төгсөгчдөд “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” амжилттай болж өндөрлөлөө.
ЭЗБС нь 2022 онд Эдийн засаг, математик загварчлал мэргэжлээр 43, Бизнесийн менежер мэргэжлээр 44, Маркетингийн менежер мэргэжлээр 34, Аялал жуулчлалын маркетингийн менежер мэргэжлээр 20, Эдийн засагч-статистикч мэргэжлээр 41, Санхүүгийн менежер мэргэжлээр 64, Банкны менежер мэргэжлээр 25, Бизнесийн эдийн засагч мэргэжлээр 72, Нягтлан бодогч мэргэжлээр 140, нийт 483 төгсөгчид диплом, энгэрийн тэмдэг гардуулав.
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гадаад төгсөгчдөдөө зориулан “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-г зохион байгууллаа.
2022 онд Монгол улсын ХААИС-ийн Эдийн Засаг, Бизнесийн Сургууль болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон Улсын Дээд Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ХОС ХӨТӨЛБӨРӨӨР суралцсан Бизнесийн менежер мэргэжлээр 10, Аялал жуулчлалын маркетингийн менежер мэргэжлээр 14, Санхүүгийн менежер мэргэжлээр 6, Банкны менежер мэргэжлээр 2, Бизнесийн эдийн засагч мэргэжлээр 1, нийт 33 төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгийг гардуулан өгөв.
“2022 оны ШИЛДЭГ ГАДААД ТӨГСӨГЧ”-өөр Бизнесийн менежер мэргэжлийн ангийн төгсөгч Хасхад овогтой Ариунзулыг өргөмжилж цом, туузыг гардууллаа.
Тус арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон Улсын Дээд Сургуулийн Намын дарга Hao Cui Zhi, Захирал доктор, профессор Аянга, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч He Shung Ning нар оролцож багш, төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.
Нийт төгсөгчдөдөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажиллаж, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, амжилт бүтээлээр дүүрэн байж, багш нарынхаа бахархал болж явахыг хүсэн ерөөе!