Хос хөтөлбөрөөр Өвөрмонгол 47 оюутан суралцана.

Нийтлэгч : .
Огноо: 2022-08-31 16:27:39

2022-2023 оны хичээлийн жилд ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль болон Өвөрмонголын Багшийн их сургуулийн  Эрээн хотын Олон Улсын Дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бакалаврын 2+2 хос хөтөлбөрөөр сонгосон мэргэжлийн хөтөлбөрөөр 47 оюутан суралцана. 
Цахим нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал доктор, профессор Б.Баасансүх,сургалтын хөтөлбөрийн эрхлэгч М.Эрдэнэтуяа, мэргэжлийн тэнхмүүдийн эрхлэгч, зөвлөх багш нар,хичээлийн туслах ажилтнууд болон Өвөрмонголын Багшийн их сургуулийн  Эрээн хотын Олон Улсын дээд сургуулийн дэд захирал FuMurun, гадаад хамтын ажиллагааны дарга Өнөр,сургалтын албаны дарга Ha si hua er,эдийн засгийн тэнхмийн эрхлэгч He Shuang Ning,Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч Qinda, багш Хүсэлт нар оролцов. Бакалаврын 2+2 хос хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш  нийт 141 оюутан хос дипломоо гардан авсан байна.